ЭМЯ сүүлийн 24 цагт 649 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 2 хүн эндэж нийт нас барсан иргэдийн 2,001-д хүрсэн талаар мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 465 нь нийслэлд, 174 нь орон нутагт, харин 10 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 4,090 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 10,510 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
