ЭМЯ: Ковидын 921 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ

ЭМЯ сүүлийн 24 цагт 921 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 11 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.672-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 667 нь нийслэлд, 254 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  16.451 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 48.269  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
i9ga9t_249346512_1417256255356419_5767915999269226493_n_x974-1024x768 ЭМЯ: Ковидын 921 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан