Өдөр бүр нэг аяга сүү ууснаар бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулна

Өдөр бүр нэг аяга сүү ууснаар бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулна

 

Хагас сая гаруй эмэгтэйд хийсэн ажиглалтын судалгаагаар өдөрт 200 грамм сүү уувал бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл 14 хувиар буурдаг болохыг тогтоожээ.
Судалгааны үр дүнд сүүн бүтээгдэхүүн, ялангуяа кальциар баялаг хоол хүнс кальци бага хэрэглэдэг, кальцийн дутагдалд өртөмтгий эмэгтэйчүүдийн гэдэс дотрыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байна.
Тус судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэд удирдсан бөгөөд ахимаг, дунд насны Европ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урт хугацааны мэдээллийг авч үзэхийн сацуу тэднээр хоолны асуумж бөглүүлжээ. Судалгаанд авч үзсэн 97 хоолны сонголтоос тараг, сүү зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой хоол хүнс нь бүдүүн гэдэсний хорт хавдрын хөгжилд хамгийн хүчтэй сөрөг хамааралтай болохыг ажигласан байна.
Судлаачид гэдэсний хорт хавдар, сүү хоёрын хоорондын холбоог кальцитай холбоотой болохыг тогтоосон юм. Өдөрт 300 миллиграмм кальци хэрэглэснээр хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 17 хувиар бууруулдаг бөгөөд сүүнээс гурван хувиар илүү байгаа аж. Иймээс кальциар баялаг шар буурцаг гэх мэт хоол хүнс хэрэглэснээр гэдэсний доод хэсгийг удаан хугацааны эрүүл мэндийн асуудлаас хамгаалах боломжтой болох юм.
Бүдүүн гэдэсний хорт хавдар дэлхийн олон оронд нэмэгдэж байгаа бөгөөд судлаачид эрүүл бус хоол хүнсний сонголт энэ өсөлтөд нөлөөлж байна гэж таамагладаг. Жишээлбэл, согтууруулах ундаа, боловсруулсан эсвэл улаан махыг гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан