ЭМЯ сүүлийн 24 цагт 941 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 12 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.756-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 700 нь нийслэлд, 241 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 12.113 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 31.527 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
