Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ.
Тухайлбал нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь 11 дүгээр сарын 19-24-нд байжээ.
Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ.
Өрхийн эмнэлгүүд 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагаас эхлэн ажлын өдөр 20:00, амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ.
Нийслэлийн 9 дүүргийн өрхийн эмнэлэгтэй холбогдох утасны дугаарууд:




















































