хар тамхи оруулж ирсэн этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоожээ.
Эдгээр хэргүүдийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг дайчлан баривчлан гэмт хэргийг таслан зогсоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Хар тамхитай холбоотой уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан