Олон хүн ухаалаг гар утсаа хаа сайгүй авч явдаг. Ариун цэврийн өрөөнд, усанд орохдоо, гудамжаар алхахдаа утсаараа ярьж, дэрэн доороо хийж унтдаг. Тэгвэл Их Британийн нэгэн даатгалын компани гар утас ямар бохир байж болохыг шалгахаар шийджээ. Тэгтэл хүмүүсийн 35 хувь нь гар утсаа цэвэрлэгч цаасаар арчдаггүй, цэвэрлэх бодис хэрэглэдэггүй болох нь тогтоогдов.
Хүмүүс ер нь гар утсаа бараг арчиж, цэвэрлэдэггүй аж. Тус компанийн ажилтнууд хамгийн ихээр хэрэглэгддэг гурван гар утсыг аваад элдэв нян агуулдаг хэсгийг нь шалгасан байна. тэгтэл дэлгэц, ар тал зэрэг нь маш олон тооны нян, вирүсээр халдварласан болох нь тогтоогджээ.
Хамгийн ихээр бохирддог нь дэлгэц гэнэ. Гар утасны дэлгэцэн дээр жорлонгийн суултуураас гурав дахин их нян агуулагддаг байна. Тэгтэл бид нар гар утасныхаа дэлгэцийг үргэлж нүүрэндээ наадаг шүү дээ.
Эх сурвалж www.wikimon.mn