Иргэдээ, утаанаас хамгаалж шүүлтүүртэй маск зүүе


Угаас иргэд ч хэд дэх утаатай өвөлтэй золгож буйгаа мартаа биз. Гэхдээ л энэ агаарын бохирдол гэгч асуудалд иргэд анхаарлаа хандуулж, ундууцлаа илэрхийлэх нь тодорхой хэрэг. Учир нь агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд тэр тусмаа бяцхан үрсүүдийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг. Ханиад хүрсэн хүүхдүүд эмнэлгээс салахаа байж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч  хэдэнтээ дахисаар байгаа нь агаарын бохирдол, утаатай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд  ч хэлж байгаа.
Нийслэлд өнөөдөр Баянхошуу, Дамбадаржаа, МҮОНТ буюу Зурагт орчимд агаарын бохирдол хамгийн өндөр байна. Удаах нь Хайлааст, 1-р хороолол, Шар хад, Нисэх, 100 айл орчим байна. Агаарын чанарын индексээс харвал эдгээр суурьшлын бүсэд pm 2.5 болон pm 10 нарийн ширхэгт тооцонсор хамгийн өндөр хэмжээтэй байгаа юм.
Бидний одоо анхаарах ёстой асуудал бол энэ тоо. Pm 10 тоосонцор нь хамар, залгиур, амьсгалын замыг цочроодог ч ханиалгах, найтаах, нус гоожих үед биеэс гадагшилдаг. Харин pm 2.5 тоосонцор нь pm 10-тай харьцуулахад маш нарийн ширхэгт тоосонцор учир хүний уушги руу төвөггүй нэвтэрч гэмтээдэг.
Бид олон жилийн турш агаарын бохирдлын тухай ярьдаг ч дорвитой авсан арга хэмжээ байхгүй тул өнөөгийн нөхцөл байдалд хүрээд буй. Хэдийгээр энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулах ёстой ч маргааш гэхэд утаа салхинд туугдсан мэт алга болохгүй нь ойлгомжтой. Тиймээс нийслэлчүүд дор бүрнээ эрүүл мэнддээ анхаарах нь чухал бөгөөд та гадуур явахдаа ядаж л амны хаалт зүүж хэвшээрэй.
Мөн та амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж буй. Амны хаалтын шүүлтүүр нь шүүх чадвараараа бага /FFP1/, дунд зэрэг /FFP2/, сайн /FFP3/ гэсэн зэргэлэлтэй байдаг. Тэгэхээр та шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвшвэл агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс бага ч болов сэргийлэх боломжтой.

https://erennews.mn/article/58545
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан