АНУ-д “COVID-19”-ийн оношилгооны давтамж 24 цагт 1.5 саяар нэмэгдэж, 14.1 сая хүрлээ. Оношилгоогоор 20 гаруй мянган хүн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна.
Харин ОХУ нэмж 270 мянган хүнд оношилгоо хийжээ. Үүнээс гурван хүн тутмын нэг нь “COVID-19”-ийн халдвартай нь батлагджээ. 210 сая гаруй хүн амтай Бразил улсад оношилгооны давтамжийн тоо харьцангуй доогуур байна. “COVID-19”-ийн халдварын тохиолдол нь ОХУ-тай ойролцоо байгаа Бразил улсын хувьд оношилгооны давтамж ОХУ-аас 10 дахин бага байна.
Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloombergtv.mn