Гар хийцийн хөвөн даавуу амны хаалт агаар дахь тоосонцроос 99 хувь хамгаалдаг болохыг АНУ-ын судлаачид тогтоожээ.
Энэ нь N95 амны хаалтаас дутуугүй шүүдэг гэсэн үг юм. Даавуун амны хаалт халдвараас мөн найдвартай хамгаалдгийг судалгаагаар тогтоосон тул манай иргэд гар хийцийн амны хаалтыг угааж индүүдэж зүүх боломжтой хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
