Дэлхийн дахиныг түгшээгээд байгаа шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт цаг, минутаар нэмэгдсээр байгаа юм. Энэхүү аюулт вирусээс сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж, амны хаалт зүүхийг зөвлөж байгаа билээ.
Гэвч амны хаалтын хүрэлцээ тааруу, олдоц муу байгаа юм. ТэгвэлНийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, ажилчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан ариутган давтан хэрэглэх боломжтой амны хаалтыг стандарт шаардлагын дагуу оёж, одоогийн байдлаар 500 гаруй амны хаалт бэлэн болгоод байгаа ажээ.