- Өнгөрсөн жил улсын хэмжээнд 77,884 эх төрснөөс 20 орчим мянга нь кесарево хагалгаа хийлгэжээ
Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсээр байна. Хүн ам өснө гэдэг улс орны хөгжилд тустай сайн зүйл. Гэхдээ ээжүүд жамаараа төрөх нь эрс цөөрч кесарево буюу хагалгаагаар төрдөг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн байна. Олон улсад кесарево хагалгаагаар төрөхийг тодорхой хяналттай байлгадаг аж.
Тодруулбал, ДЭМБ-ын тайланд дурдсанаар, тухайн улсын нийт жирэмслэлтийн 5-15 хувийг мэс заслаар төрүүлэхэд хэвийн гэж үздэг бол Монголын хувьд 2018 оны байдлаар харьцангуй өндөр буюу 25.8 хувь нь мэс заслын аргаар хүүхдээ төрүүлжээ.
Ингэж төрсөн эхийн тоог өмнөх онтой харьцуулахад 974 тохиолдлоор буюу 1.3 хувиар өссөн байна. Мэс заслын аргаар төрсөн хувийг аймгийн дундажтай харьцуулахад баруун болон төвийн бүсэд 0.7-2.6 хувиар бага, харин хангай болон зүүн бүсэд 0.9-2.1 хувиар их байна.
Швейцарын эрдэмтэд мэс заслын аргаар төрсөн 57,000 орчим тохиолдлыг 12 жилийн турш судалжээ.
Анх төрөхдөө мэс заслын аргыг сонгосон бол хоёр дахь, гу рав дахь хүүхдээ ч мөн ийм ар гаар төрүүлэх шаардлага гар на. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад эмэгтэйчүүдийг аль болох жамаар нь төрүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг ч энэ нь биеллээ олдоггүй аж. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн жил манай улсын хэмжээнд 77,884 эх төрснөөс 20 орчим мянга нь кесарево хагалгаа хийлгэсэн байна.
Энэ нь есөн жилийн өмнөхөөс долоон мянган тохиолдлоор өсчээ. Уг нь эрүүл мэндийн шалтгаанаар зохиомлоор төрөх аргыг сонгох ёстой байтал сүүлийн үед зарим эмэгтэй өөрийн хүсэлтээр мэс заслын аргаар төрөхийг сонгодог болж. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд тийм ч сайн зүйл биш. Мэс заслын аргаар төрсөн эмэгтэйчүүдийн олонх нь мэдээгүйжүүлэх тарианаас болж мартах эмгэгтэй болдог. Цаашлаад нуруу нугасны эмгэгтэй болох ч аюултай эрсдэл бас бий.
Мэдээгүйжүүлэх тарианы үйлчилгээ удаан хугацааны дараа гардаг сөрөг талтай. Түүнчлэн умай нимгэрэх эрсдэлтэй ба умай нимгэрвэл дахин хүүхэд төрүүлэх явцад цус алдах магадлалтай гэсэн анхааруулгыг ч төрөхийн эмч нар хэлдэг. Гэтэл эмэгтэйчүүд энэ эрсдэлтэй алхмыг сонгосоор байна.
Танил маань анхны хоёр хүүхдээ жамаараа төрүүлсэн. Харин гурав дахь хүүхдээ зохиомлоор төрүүлсэн бөгөөд өөрөөрөө төрснөөс хавьгүй хүнд болохыг хэлж байсан.
Харин гурав дахь хүүхдээ зохиомлоор төрүүлсэн бөгөөд өөрөөрөө төрснөөс хавьгүй хүнд болохыг хэлж байсан.
Жамаараа төрсөн ээжүүд хүүхдээ хөхүүлээд саваа агшаадаг бол кесарево хагалгаагаар төрсөн ээжүүд заавал сав агшаах тариа хийлгэх шаардлага тулгардаг. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгаан байлаа ч хиймэл аргыг хэтэрхий их хэрэглэх нь тухайн хүний бие организмд тийм ч таатай биш байдгийг эрдэмтэд ч сануулсаар байгаа юм.
Үүнд мэс заслын аргаар төрөх, гоо сайхны мэс ажилбар, сав агшаах тариа гээд хүчээр хийж буй үйлдэл багтаж буй. Швейцарын эрдэмтэд мэс заслын аргаар төрсөн 57,000 орчим тохиолдлыг 12 жилийн турш судалжээ. Ийм аргаар төрсөн хүүхдүүдийн дунд уушгины өвчлөл элбэг тохиолддог бөгөөд олонх нь бүтэлттэй төрдөг учир өвчлөмтгий байсан аж.
Мөн тэдний дунд нас баралт элбэг тохиолддогийг тогтоожээ. Хэрвээ анхны хүүхдээ мэс заслын аргаар төрүүлсэн бол дараа нь дөрвөн жилийн да раа жирэмсэлж болно гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл манай эмэгтэйчүүд ердөө хоёр жилийн зайтай жирэмсэлж эмч нарыг бухимдуулдаг тохиолдол газар авчээ.
Б.Гандолгор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ