Өнөө цагт олонх хүн ууттай цай хэрэглэх болсон. Тэгвэл ууталсан цай эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хортой болохыг Канадын эрдэмтэд тогтоосон талаар “Environmental Science & Technology” сэтгүүлд нийтэлжээ.

Тус сэтгүүлд нийтэлснээр ууттай цайг халуун усанд хандлах үед 11.6 тэрбум бичил хуванцрын үртэс, 3.1 нано хуванцрын үртэс ялгардгийг судалгаагаар тогтоосон гэнэ.

Тус судалгааг хийхдээ амьтан дээр туршжээ. Туршилтаар ууттай цай элэг, бүдүүн, нарийн гэдсэнд асар хортойг олж мэдсэн аж.