Эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах үйлдэлтэй биологийн идэвхит бодис нэрс жимсгэнэд агуулагддаг.
I. НЭРС – ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ
![](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/07/awq-600x468.jpg)
Байгалийн хүчтэй антиоксидант
Хүнийг биеийг ойролцоогоор 37.2 триллион эс үүсгэж байдаг. Эдгээр эсүүд өөр өөрийн гэсэн амьдрах хугацаатай. Эсүүд өөрийн үүргээ гүйцэтгэж дуусаад үхдэг. Хамгийн сайхан нь тэр үүргийг нь гүйцэтгэх залуу эсүүд шинээр үүсч байдаг. Гэхдээ мэдрэлийн эсээс бусад нь. Хүнд 100 тэрбум мэдрэлийн эс бүрэлдэж эдгээр эс нь амьдралын туршид үхсээр байдаг. Нөхөж шинэ эс үүсдэггүй ганц эс бол мэдрэлийн эс юм.
Эс өөрийн үүрэгт хугацаанаас өмнө үхэх тохиолдол их бий. Хүрээлэн буй орчны бохирдол, буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс хүний биед эсийг эрт задалж үхүүлдэг хэт исэлдэлүүлэгчид үүсдэг байна. Хэрвээ эдгээр хэт исэлдүүлэгчид ихээр хүний биед үүсвэл эрүүл эд эсүүд ихээр үхэж олон төрлийн өвчин тусах, хавдар үүсэх, эрт хөгшрөх, дархлаа тогтолцоо сулрах зэрэг үр дагаварт хүрнэ. Харин эдгээр хэт исэлдүүлэгч бодисын эсрэг үйлчилдэг нэгдлийг антиоксидант (анти-эсрэг, оксидант-исэлдэлт) гэдэг.
Антиоксидантыг биедээ ихээр авснаар биеийг эсийн түвшинд эрүүлжих үйлчлэл үзүүлнэ. Эсийн түвшинд эрүүлжээд ирэхээр хүн залуужиж эхэлдэг. Антиоксидант бодис нь арьсны эластин, коллаген ширхэгийн задралыг багасгаж нийлэгжүүлэлтийг нэмэгдүүлснээр арьсны өнгө сэргэж үрчлээ багасдаг. Эсийн түвшинд эрүүлжүүлж арьсны илрэлээр залуужуулах идэвхт бодис бол антиоксидант билээ. Байгалийн зэрлэг нэрс нь антиоксидантаар баялаг юм.
Тархины үйл ажиллагаа сэргээх, ой тогтоолт сайжруулах
![](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/07/rar.jpg)
Байгалийн нэрс жимсгэнд агуулагдах антоцианин, кафейк хүчил нь хүчтэй антиоксидант чанартай. Иймд мэдрэлийн эсийн гэмтлээс хамгаалах, эс эрт үхэхээс сэргийлнэ. Мэдрэлийн эсийн бодисын солилцоо идэвжсэнээр сэтгэн бодох чадвар, ой тогтоох чадвар нэмэгдэнэ.
II. НЭРСНИЙ ХОЛИМОГ (Blueberry Smoothie)
![](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/07/ly-1-600x400.jpg)
Эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах бүрэн үйлчлэлтэй. Эсийн гэмтлээс хамгаалах, цусан дахь өөх тос багасгах, илүүдэл жин бууруулах үйлдэл нь судалгаагаар баталгаажсан.
![](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/07/kui-1-473x600.jpg)
Орц:
Нэрс /байгалийн зэрлэг/ – 100гр
Банана – 1ширхэг
Бууцай – 20 гр
Цагаан гаа – нимгэн 3 зүсэм
Тараг – 100гр
Хийх аргачлал:Дээрхи орцоо автомат холигчинд хийгээд шигд холигдтол нь эргүүлнэ.
![](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2018/07/lyi-1-600x440.jpg)
Өдөр бүр 1 аяга нэрсний холимог ууж байх нь эрүүл мэндийн тустай.