Улсын хэмжээнд амбулаториор 35,778 хүн үйлчлүүлсний 3,979 нь ТТӨ буюу 11.1хувь-ийг эзэлж, 10,000 хүн амд 13.0 тохиолдол бүртгэгдсэн байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 83 хувь нь 15, үүнээс 64.8 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.
Сонгинохайрхан дүүрэг (10.1), Архангай (15.7), Баян-Өлгий (17.7), Баянхонгор (13.9), Говь-Алтай (12.8), Дорноговь (14.7), Дорнод (13.2), Дундговь (10.4), Завхан (14.4), Өвөрхангай (13.8), Өмнөговь (10.2), Сүхбаатар (19.2), Сэлэнгэ (12.0), Төв (16.5), Увс (19.5), Ховд (13.7) Хөвсгөл (14.0), аймгууд ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай байна.
Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 13.1 хувь, Улаанбаатар хотын 9 дүүргийн дуудлагын дундаж 29.0 хувь, аймгуудын дундаж 19.1хувь, ЯТТ-ийн 3.6хувь ТТӨ-ий шалтгаантай байна.
Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ(амьсгалын замын цочмог хүнд халдвар)-тай эмчлүүлэгсэд 16.7хувь-ийг эзэлж, тэдгээрийн 65.1хувийг 4 хүртэлх, үүнээс 34 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.
9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон УХТЭ, ТТАХНЭ, ТЗНЭ Цэргийн төв эмнэлгүүдэд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 576 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас АЗЦХХ нь 76.4хувь (440)-ийг эзэлж, нэмэлтээр ор дэлгээгүй ачаалал хэвийн ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Завхан аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 16 сорьцыг шинжлэхэд 6 (37,5хувь)-д томуугийн A(H1N1)pdm09, 1 (6,2хувь)-д A(H3N2) дэд хэвшинжийн вирүс тус тус илэрсэн байна.
Өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна. СЭРГИЙЛНЭ ҮҮ.
ХӨСҮТ, ТҮН