Б.Болдсайхан эмчийн хийсэн Киргиз охины хагалгаа амжилттай болжээ

Б.Болдсайхан эмчийн хийсэн Киргиз охины хагалгаа амжилттай болжээ

 

Монгол эмч нарын ур чадварыг итгэж, хилийн чанадаас зорин ирэх бяцхан өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байна. “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч болон түүний баг бүрэлдэхүүн гадны улсаас зорин ирсэн хэд хэдэн "бяцхан зүрх"-ийн  мэс засал амжилттай болжээ.

Тухайлбал, Киргиз улсаас Монголыг зорин ирсэн 6 настай Айгерим охины хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь тогтворжсон байна. Охин мэс засалд ороод долоо хонож байгаа бөгөөд хагалгаа маш амжилттай болсныг Б.Болдсайхан эмч онцоллоо.  

Түүнчлэн энэ сарын 13-нд Бутан улсаас нэгэн ээж хүүгийнхээ хамт 6,700 км замыг туулан Монгол Улсад иржээ. Хүү хагалгаандаа орсон бөгөөд биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч байгааг “Зүрх мартахгүй” төслийнхөн мэдээллээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан