Агаарын бохирдлыг нэг л өглөө арилгаж чадахгүй тул бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Утаанаас хамгаалах хамгийн эхний арга бол гарах болгондоо маск зүүх юм. Харин та гэр доторх агаараа цэвэршүүлэхийг хүсч, АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл дараах бяцхан зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай.
Агаар цэвэршүүлэгчээ сонгохдоо анхаарах зүйлс:
1. Агаарыг хэрхэн цэвэрлэдэг талаар судлах
Ихэнх агаар цэвэршүүлэгчид шүүлтүүрээр цэвэрлэдэг харин зарим нэг төрөл нь зөвхөн ионжуулдагаа агаар цэвэрлэгч гэж нэрлэсэн нь ч байгаа. Ионжуулагчаар агаарын утааг ор мөргүй арилгаж байгаа туршилтыг ч та харсан байх. Гэхдээ үүнийг агаар цэвэршүүлэгч гэхэд үнэхээр дутагдалтай. Учир нь ионууд нь агаарт байгаа биет бүр дээр наалдаж тухайн биетийг хүндрүүлснээр тухайн биет нь агаарт хөвөхөө больж тавилга эд хогшил шалан дээр буудаг. Гэхдээ хүний хөдөлгөөнөөр эргээд л агаарт амархан дэгдэнэ. Харин ионжуулагчийг ямар нэгэн шүүдэг, угаадаг гэх мэт технологитой хослуулсан агаар цэвэршүүлэгч нь агаарт байгаа биетүүдийг цэвэрлэхээс гадна шүүлтүүрт шүүгдэхээр гүй, цэвэрлэгдэхгүй жижиг биетүүдэд ионыг наалдуулж цэвэрлэгдэхээр томруулаад шүүж цэвэрлэдэг. Энэ жижиг биетүүдэд нян вирус багтдаг учраас ионжуулж нян бактери цэвэрлэдэг гэсэн тодотголтой байдаг.
Тиймээс гол анхаарах зүйл бол ямар нэгэн байдлаар ЦЭВЭРЛЭДЭГ агаар цэвэршүүлэгч авах, нян бактерийг цэвэрлэх гэж байгаа бол ионжуулагч эсвэл түүнтэй дүйцэхүйц технологи сонгох (энэ талаар сүүл хэсэгт дурдана)
Цэвэрлэдэг дараах төрлийн загварууд байдаг
Шүүлтүүрт(фильтртэй) агаар цэвэршүүлэгч нь цэвэрлэхдээ ихэнхдээ доорх фильтрүүдээр цэвэрлэдэг.
-HEPA фильтр нарийн ширхэгт тоосонцрыг,
-нүүрсэн буюу карбон фильтр нь үнэр хорт хийг шүүдэг.
Харин зарим загварт нэмэлт мөнгөжүүлсэн, цайрын исэлтжүүлсэн гэх мэт фильтрүүд байдаг. Энэ төрлийн загварын давуу тал нь нарийн ширхэгт тоосонцор гэгч аюулыг сайн цэвэрлэдэг. Сул тал нь ихэнх боломжийн үнэтэй загварууд агаар чийгшүүлэгчгүй байдаг ба агаар чийгшүүлэгчтэй болохоороо үнэ нь эрс нэмэгддэг.
Харин агаар угаагч буюу airwasher нь усыг фильтр болгож ашигладаг ба airwasher загварууд дотроо модны нүүрсэн дисктэй нь агаарт байгаа хорт хийг цэвэрлэхдээ илүү сайн байдаг. Мэдээж энэ төрлийн загварын давуу тал нь усыг нь солиод ашигладаг ба дараа фильтр солих зовлонгүй байдаг. Мөн агаар чийгшүүлдэг. Харин агаараас нарийн ширхэгт тоосонцрыг цэвэрлэх тал дээрээ миний бодлоор шүүлтүүрт загварыг гүйцэхгүй.
Харин сүүлийн төрөл бол дээрх хоёр технологийг хослуулсан загвар. Нэг үгээр хэлбэл агаарыг цэвэрлэх чанар хоёр дахин сайжирна. Агаараа усаар угаагаад дээрх фильтрүүдээр шүүж гаргана. Давуу тал нь үнэхээр сайн цэвэрлэнэ. Мөн фильтргүй л болчихвол ашиглалтаас гарахгүй. Агаар угаагчаар нь ч үргэлжлүүлээд ашиглаж болдог. Агаарыг мөн чийгшүүлдэг. Сул тал гэхээр зүйл ер нь байхгүй.
Энэ дээр нэмээд дурдахад агаар цэвэршүүлэгч авахдаа филтрний олдоц, үнэ ханшийг сайн судалж аваарай.