Манай Улсад нярайн эндэгдэл 1,000 амьд төрөлт тутамд 7.7 байдаг.
Энэ үзүүлэлтийг олон улсын дундажтай харьцуулахад тав дахин өндөр байгаа юм. Иймд Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулагдаж шат дараалалтай ажлууд хийж эхэлсэн байна.
Нярайн тархи хөргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг "Манай Улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна" хэмээн онцлов гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.