У.Цэвэгмэд: Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна

У.Цэвэгмэд: Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна

 

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвд 540 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 90 гаруй хувь нь амьсгалын цочмог халдварын оноштой эмчлүүлж байна. Энэ жил хатгалгаа болон хүндэрч байгаа хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 3,4 төрлийн вирус, олон янзын нянгийн халдвар илэрч байгаагаас үүдээд хүндрэл үүсээд буйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач Ч.Уртнасан "Томуу, томуу төст өвчинг 79 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж үүний 47 орчим хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд байна" гэлээ.

Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна
ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмэд "Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна. Тухайлбал, нэг талын уушиг ямарч агаар дамжуулахгүй болсон, уушиг устсан, зүрхний үнхэлцэг хальсанд шингэн үүсэж маш хүндэрсэн байдалтай ирж байна. Эдгээр оноштой хүүхдүүд ирж тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн орыг дүүргэсэн байдалтай байна" гэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөснөөр N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маскын 2.5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95 хувь байдаг аж. Иймд агаарын бохирдол их, ханиад томууны дэгдэлттэй үед энэхүү маскыг зүүж эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалахыг зөвлөлөө.

Харин энгийн даавуун амны хаалтын шүүх чадвар 51 хувьтай байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан