
Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг.

Эдгээр захын мэдрэлийн судасууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ.
Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.

Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, Шуу , сарвуу , бугуй , хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл , астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх , Цөсний хүүдийн эмгэг , цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илрэнэ.

Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна, Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.

Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,12 нугалаа гэдэс , дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг. Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад:Харшил , таргалалт , бөөрны эмгэг, судасны хатууралууд үүсдэг.Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад:Бөөр шээсниы зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс, тунгалгын урсгал , гэдэс дүүрэх шинж илэрдэг.

БҮСЭЛХИЙ нурууны L1 үе хоорондын мэдрэл дарагдахад:Бүдүүн гэдэс , цавины сувгын өвчин үүсдэг.
Бүсэлхийн L2 үе хоорондын мэдрэл дарагдахад: олгой үрэвсэх, хэвлий ташаа булчингийн өвдөлт, венийн судасны өргөсөлт илэрдэг.
Бүсэлхийн L3 үемэдрэл дарагдахад: бэлэг эрхтэн, умай , давсаг, сарын тэмдгийн өвдөлт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлтийн шинжүүд илрэнэ.
Бүсэлхийн L4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Түрүү булчирхайн үрэвсэл, нурууны өвдөлт мэдрэгдэнэ.
Бүсэлхийн L5 үе хоорондын мэдрэл дарагдахад:Нурууны доод хэсэг өгзөг ташаа , өтгөн хаталт, суудлын мэдрэлийн дарагдал, гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.
Эх сурвалж: Монголын ардын уламжлалт эмчилгээ