Маргааш "ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ" болно


Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг түгээх, эрт илрүүлэгт хамрагдах дадал зуршилтай болгох, ухамсарыг дээшлүүлэх зорилгоор жил бүр бүх нийтийг хамарсан “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ БУЮУ PINK RIBBON WALK” арга хэмжээ болдог. Энэхүү арга хэмжээг дэлхий даяар 501 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний Хавдрын Байгууллага анхлан санаачилжээ. ЯГААН ТУУЗ АЛХАЛТ арга хэмжээнд дэлхий даяарх эмэгтэйчүүд нэгдэж, хорт хавдаргүй амьдрах эрүүл амьдралын хэв маягийг түгээх бүх нийтийн аян болон өргөжсөн байна. Мөн зарим улсад хавдрын эрэгтэй мэс засалчид нэгдэн Ягаан Зангианы өдрийг зохион байгуулж хавдартай эмэгтэйчүүдэд зориулан концерт тоглож өгөх, хөхний хавдрын мэс заслыг хийхдээ гоо сайхныг нь анхаарч буйгаа илэрхийлдэг болжээ.
Манай орны хувьд ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-УЛААНБААТАР арга хэмжээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2018 онд 500 гаруй 2019 онд 800 гаруй эмэгтэйчүүд тус арга хэмжээнд нэгдэж, хөхний хорт хавдар болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, даван туулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Энэ жилийн ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023 нь зургадугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд эхлэх бөгөөд ЯГААН өнгийг тодотгол болгон ХАМТДАА АЛХАЯ уриатай зохион байгуулагдах гэж байна. Энэхүү алхалтад “Даван туулагч” төсөлд хамрагдсан хавдараар өвдөж эдгэсэн иргэд, тэдний гэр бүл, найз нөхөд, мөн сонирхож буй жирийн иргэд, оюутан залуус оролцох юм. Түүнчлэн хөх болон умайн хүзүүний хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын хэв маягийг дадал болгох, өдөр тутамдаа хэвшүүлэх, сайжруулах үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Хожуу оношлогдсоноос үүдэлтэй асар их гарз хохиролыг анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдолыг таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан