112 настай дэлхийн хамгийн өндөр настан урт наслах нууцаа дэлгэжээ

Испанийн Леон хотын оршин суугч, 112 настай Сатурнино де ла Фуэнте Гарсиа  Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдэв. Мөн тэрбээр урт наслах нууцаа дэлгэсэн байна. 
Гарсиа 1909 оны 2-р сарын 11-нд Леон хотод төржээ. Тэрбээр бүх насаараа гуталчин хийсэн бөгөөд  орон нутгийн хөл бөмбөгийн клубыг үүсгэн байгуулагчдын нэг байжээ. 1933 онд тэрээр Антонина Баррио Гутиеррестэй гэрлэж, тэд найман хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл  болжээ. Тэднийх долоон охин, нэг хүүтэй. 1936 онд тэр  ердөө 150 см өндөр намхан нурууныхаа ачаар Испанийн иргэний дайнд оролцохоос зайлсхийж чадсан юм.
Одоо тэр өөрийг нь асардаг охин болон хүргэнтэйгээ амьдардаг. Гарсиагийнх  өнөр өтгөн гэр бүл бөгөөд тэрээр 14 ач, 22 зээгийн  өвөө юм.
Тэр  тайван амьдрал, хэнд ч муу юм хийгээгүй, амар жимэр аж төрж ирсэн нь миний урт наслах гол нууц нь юм гэжээ.  
100 жилийн ойгоо тэмдэглэсэн Австрали улсын зураач урт удаан, аз жаргалтай амьдрахын тулд их ажиллах ёстой гэж хэлж байсан нь бий. Ер нь урт  насалсан хүмүүс үргэлж шаргуу ажиллах хэрэгтэй гэж үздэг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан