![](http://otoch.mn/uploads/posts/2020-08/1597888731_12677.jpg)
Монгол Улсад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн 120 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог хийжээ.
![](http://resource4.sodonsolution.org/undesniishuudan/image/2020/08/20/y7fb4zvma86spflu/unur.jpg)
“Тухайн үзлэг, оношилгоогоор эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэсэн хүүхдүүдийг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шат дараалан эрүүлжүүлэн, эмчлэх арга хэмжээ авна” гэж ЭХЭМҮТ-ийн эмч Д.Чулуунхүү мэдээллээ.