Коронавирусийн дэгдэлтэд улирлын шинж чанар нөлөөлж байж болзошгүй

Дэлхий даяар 125 мянган хүнд халдварлаад буй коронавирусийн дэгдэлтэд газарзүйн байршлаас шалтгаалсан улирлын шинж чанар нөлөөлж байж болзошгүйг эрдэмтэд онцоллоо. АНУ-ын Мэрилендийн их сургуулийн Хүний вирус судлалын үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар коронавирус нь томуу, томуу төст ханиадтай адил улирлын шинж чанартай байж болох юм гэдэг таамаг дэвшүүлжээ. Учир нь вирусийн тархалт их буй Хятадын Хубэй муж, Өмнөд Солонгос, Японы төв хэсэг, Иран, Италийн умард бүс нутаг, АНУ-ын Хойд Каролина, Сиэтл муж зэрэг газрууд хойд өргөргийн 35-50 хэмд оршдог. Эдгээр бүс нутгийн цаг агаарын нөхцөл өвлийн улиралд төстэй бөгөөд агаарын температур Цельсийн 5-11 градусын дулаан, агаарын чийгшил 47-79 хувьтай байгаа аж. Эдгээрээс ажиглахад вирус тодорхой агаарын чийгшил, температурт амьдрах чадвар сайтай байж магадгүй ба агаарын температур өөрчлөгдөж хавар болоход вирусийн тархалт буурч болзошгүй юм. 
Эх сурвалж: www.gogo.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан