Хаврын ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам наашлан хаврын урь ороход "Өвөл ханиад хүрээгүй юм сан. Харин сая хүрчихлээ" гэх яриа энэ үед дуулдаж эхэлдэг. Нар салхи, эрvvл агаар, хөдөлгөөн дутмаг өвөлжсөн бидний бие ядмаг, сул дорой болохыг хаврын ядаргаа гэж нэрлэж заншжээ. Энэ vед хүний дархлалын систем суларч өвчинд өртөмтгий болохоос гадна цусны эргэлт муудаж зvрхний үйл ажиллагаа хямралд ордог. Хаврын улиралд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо мэдэгдэхvйц олширдог.

ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагvй болдог. Үүний нэгэн адил хүний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны үлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зvйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгүүт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших үеэс намрын сэрүү ортол мах идэлгүй зєвхєн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршүүлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн 4 улиралд махтай хоол байнга иддэг бид яавал єєрийгєє эрүүлжүүлж сэтгэл єєдрєг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?

Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зєв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь євлийн турш идсэн мах, єєх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нєєцлєх, уураг задлах, цус бvрэлдэхэд шаардагдах тємєр болон бусад бичил элементүүдийг нєєцлєх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг.

Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цєс нь цєсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цєс нь хоол хvнсэн дэх єєх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хєх тариа, мєн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан