Мах иддэг манай монголчууд шүд муутай. Урьд цагаан идээ сайн хэрэглэдэг байхад адуун цагаан шүдтэй байсан байхдаа гэсэн өнгөрсөн дурсамжтай. Чихэр иддэг хүүхдүүдээсээ эхлээд шүдний асуудалгүй хүн харин одоо ховор. Шүдний эрүүл мэндийн талаар төр засгаас сайтар анхаарч "Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг боловсруулаад ажиллаж байна. Заавал төр засаг гэлтгүй улсын ч бай, хувийн ч бай шүдний эмнэлэгт очоод гэр бүлээрээ шүдээ эмчлүүлчихэд болохгүй зүйл үгүй. Харамсалтай нь Монголд шүдний эмнэлэгүүдэд шүдээ эмчлүүлж , шүдээ авахуулж байгаад " вирус" -тэй болчихсон тохиолдол цөөнгүй. Үүнийг гэрчлэх хүмүүс ч бий.
Өнгөрсөн жил хэд хэдэн шүдний эмнэлэгт гепатит буюу цочмог халдварт шар өвчин гарч байсан.
Нийслэлд шүдний эмчилгээ, оношлогоо хийдэг нийт 241 эмнэлэг байдаг. Тэдгээрээс хувийн хэвшлийн 84 эмнэлгийн үйл ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалт хийсэн бөгөөд 51,8 хувь нь түрээсийн, 48,2 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг байна.
Шүдний эмнэлгүүд нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгодог. Шалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн шприц, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байсан. Энэ мэт зүйлүүдэд сайтар хяналт тавьж ажиллаж чадвал хамгийн том буян болно. Шипризийг буцалгаж ариутгаад дамжуулан хэрэглэдэг байсан бүхэл бүтэн үеийн хүмүүс элэгний өвчлөлөөр яаж зовж байна. Тэгвэл шүдний эмнэлгээс "вирус" зооглочихсон бас нэг үеийнхэн бүү гараасай. Одоо шүдний эмнэлгүүд халдвар авахгүй гэсэн баталгаа гаргаж тавь. Үүгээрээ л өрсөлд. Үүнийгээ л сурталчил. Тэгвэл очиж шүдээ эмчлүүлье. Халдвар авч магадгүй эрсдэлийг хамгаалсан шинэ технологи нэвтрүүл. Төр засаг нь ч хяналт шалгалт шаардлагаа тавь.
Т.Номуу