Вашингтоны Дээд шүүх хэт тарган хүмүүсийг “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн тодорхойлжээ

Вашингтон мужид хэт таргалалттай хүмүүсийг “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн тодорхойлох болсныг Дээд шүүх албан ёсоор мэдэгдэж, ийнхүү тэд ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн хамгаалалтад орох болжээ.
2018 оны судалгаагаар Вашингтоны насанд хүрэгчдийн 27,7 хувь нь хэт таргалалттай гэх үзүүлэлт гарчээ.
Ийнхүү тэд бүгд хуулийн хамгаалалтад орсноор ажил олгогчид хэт таргалалттай хүмүүсийг ажилд авах, ажлаас халах болон бусад хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахдаа ихээхэн анхаарал болгоомжтой байхаас өөр аргагүйд хүрч байна. Учир нь ажил олгогчид хэт тарган хүмүүсийг ажилд авахгүйн тулд олон арга заль хэрэглэдэг байжээ.
“Нийгэмд амьдарч буй хүмүүс нь тус бүрийн ялгаатай байдал буюу хүйс, бэлгийн чиг баримжаа, нийгмийн гарал үүсэл, биеийн хэлбэр галбир ялангуяа хэт тарган гэдгээрээ гадуурхагдах ёсгүй юм. Биеийн жинтэй холбоотой ялгаварлан гадуурхалт 2006-2016 оны хооронд 66 хувиар өссөн байна” хэмээн Форбест дурьджээ.
Эх сурвалж: Форбес.ком
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан