Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эсвэл хэн нэгэн танихгүй этгээдэд хүчирхийлүүлэх хэрэг сүүлийн үед шилээ даран гарах боллоо. Энэ нь нийгмийг айдаст автуулж, хүүхэдтэй хүн бүрийг сэтгэлийг зовоож байна. Гэхдээ нөгөө талаараа уг асуудалд нийгмээрээ анхаарал хандуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллах шаардлага гарч байгааг сануулж байна.
Ингээд “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлэгт хэлсэн албаны хүмүүсийн үгийг онцолж байна.

Харин хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ.

Хүүхэд хамгааллын "Үжин" төвийн дарга Д.Ундраа "Жилийн жилд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага судалгаа гаргадаг. Гэтэл нэг аймаг дээр очоод хууль зөрчсөн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн асуудлыг ярихаар агентлаг, газрууд нь 4 өөр тоотой сууж байдаг. Хүчирхийлэлд өртчихөөд 6 сар хичээлдээ явж чадаагүй хүүхдийн араас нэг ч ангийн багш, нэг ч сургуулийн захирал, нийгмийн ажилтан очихгүй байна. Манай төвд амьдарч байгаа 13 хүүхдийн араас нэг ч аймгийн хууль зүйн хороо, эрүүл мэндийн газрын дарга, боловсрол соёл урлагын газрын дарга ярьсангүй.
Одоо СЭМҮТ хүүхдийн 30 ортой тасаг байна. Тэр тасагт донтолтын бүх хэлбэрээр өртсөн хүүхэд болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг холиод байрлуулж байна. Яагаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудыг тусдаа тасагт 4 ортой өрөөнд байлгаж болдоггүй юм бэ. Бид хохирогчоо шөнийн 03.00 цагт Улаанбаатар хотын эмнэлэгт авчирч үзүүлдэг. Яагаад бэлгийн хүчирхийллийн хохирогчид үздэг тусгай карт гаргаад өгч болдоггүй юм бэ. Энэ журмуудаа хэрэглэж мэдэхгүй байна.
Тэр Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гээд ажлаа мэдэхгүй. Ойд төөрсөн сармагчин шиг хэдэн нөхөд ажиллаж байна. Нэг ч кэйс нээж ажиллаж үзээгүй. Тэгээд нийгмийн ажилтан гэх сэтэртэй байх ямар шаардлагатай юм бэ. Өөрсдийгөө “Гар угаар дэлхийн өдөр”, “Шүд угаах дэлхийн өдөр” гэхээр ажилладаг хүмүүс гэж ойлгодог юм уу хаашаа юм.
Гэтэл сум болгонд тураалтай хүүхэд их байна. Бэлгийн замын өвчтэй, тэмбүүтэй хүүхэд асар их байна. 70 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө гээд баривчилгаа авчихсан байна. 72 кэйс нь нэг зэрэг нээгдчихсэн байх ёстой. Гэтэл огт нээгдээгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хулийн 27.4.3-т аюулын зэргийн эрсдэлийн үнэлгээ дунд буюу өндөр байх юм бол цагдаагийн албан хаагч тухайн дуудлага мэдээлэлд очсон даруйдаа тухайн гэр бүлд байгаа хүүхэд болон хохирогчид аюулын зэргийн үнэлгээг нь газар дээр нь хийх ёстой. Гэтэл цагдаагийн байгууллага зарим суманд нөхөж хийж байна. Зургаан настай эрэгтэй хүүхдийн эрхтэнээс нь идээ нь гоожсон тийм хүүхдүүдтэй бид ажиллаж байна. Гэтэл бидний цалин хэд байна гэж бодож байна. Ийм хүнд ажил хийж байгаа учир нийгмийн ажилтан маань тогтворжихгүй байна. Тийм учраас суман дээр ажиллаж байгаа нийгэм бодлогын зөвшөөрөлтэй эрүүл мэндийн нийгмийн ажилтангууд дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Бас эрүүл мэндийн яам сэтгэл засалч эмч нараа чанартай бэлдэж өгөөч ээ. Суман дээр уулзаж байгаа засаг дарга нар төсвийн мөнгөөр барьсан сургууль, цэцэрлэгээ ажил болгож ярих юм. Төсвийн мөнгөөр тавьсан замаа ярих юм. Малын зүй бус хорогдол, худаг, ус, өвөлжөө бэлтгэлээ ярьж байна.
Архины хамааралтай гэр бүлд хичнээн хүүхэд амьдраад байгаа. Хүнсний талонд хамрагдаж байгаа айл өрхөд хичнээн хүүхэд амьдраад байгаа. Хэн багшийн ангид байдаг. Тавиулаар амьдарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөөд зарим нь угаартаад нас бараад байна шүү дээ. Энэ тавиул хүүхэд рүүгээ боловсролын яам хэзээ анхаарах юм бэ. Нэг аймаг дээр 13 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихөөд байхад эрүүл мэндийн даргаас асуухаар эрүүл мэндийн үйлчилгээ нэг нь ч аваагүй байна. Анхаармаар юм асар их байна"

Прокурор гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар цогц хуулийн өөрчлөлт хийж, хүүхдийн эрхийг бодитой үнэн зөвөөр хамгаалах нөхцөлийг бүрдүүл. Тэгээд шүүхийн шийдвэр гарах хүртэл ялын бодлого хүртэл цогц өөрчлөлтийг хийнэ.
Хүүхдэд зүй бусаар хандсан хүнд хууль өршөөлгүй байдаг гэдгийг монголын төр харуулах цаг нь болсон байна" гэсэн юм.
Х.Соёл