Хэлээ зөв цэвэрлэж суралцах зөвлөмжийг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Таны шүдний сойз зөөлөн болон хэтэрхий ширүүн үстэй байж болохгүй гэдгийг анхаараарай.
Алхам №2

Шүдний сойз дээрээ бага зэргийн шүдний оо түрх. Дараа нь хэлээ угаахдаа дээрээс доошоо чиглэлээр угаана. 15-20 удаа хийхэд хангалттай.
Алхам №3

Сойзоор угаасаныхаа дараа та зориулалтын хэл цэвэрлэгчээр хэлээ дахин цэвэрлэх хэрэгтэй.
Алхам №4

Мөн сүүлийн үед утсаар хэлээ цэвэрлэх болсон. Та утсаар хэлээ цэвэрлэх үедээ сонор сэрэмжтэй байхгүй бол хэлээ гэмтээх аюултай гэдгийг санаарай.
Алхам №5

Мөн зөөлөн болон ширүүн биш давуугаар хэлээ үрж угааж болно.
Алхам №6

Та хоол идснийхээ дараа тогтмол ам зайлагчаар 1-2 удаа амаа зайлж заншаарай.
Алхам №7

Хэлээ цэвэрлэхгүй бол бактери үүсч, улмаар шүд цоорох эрсдэлтэй.
Алхам №8

Эм, жигнэмэг, чихэр болон хурц өнгөтэй шүүс уусныхаа дараа заавал шүдээ угаагаарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд хэлэнд өнгөр үлдээдэг гол хүчин зүйлсүүд юм.