Давсны бас нэг аюулыг илрүүлжээ

Германы  шинжээчид давсны бас нэг аюулыг илрүүлснийг хэвлэлд мэдээлсэн байна.

Тэдний хэлснээр, хэт их давс хэрэглэх нь хүний бие махбодид сөргөөр нөлөөлж, тодруулвал харшил үүсэхэд хүргэж болох ажээ.

Тэд  харшлын шинжтэй хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг болох  дерматит  өвчинтэй хүмүүсийн арьсны дээжийг харьцуулж судласныхаа дараа ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Арьсны  үрэвссэн хэсэг дэх натрийн хэмжээ хэвийнхээс 30 дахин их байжээ. Тийнхүү янз бүрийн өвчин юмуу харшилтай болохоос зайлсхийхийн тулд хоолны давсны хэрэглээг багасгах хэрэгтэй болж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан