Монголчуудын эрт дээдсийн үеэс хэрэглэж ирсэн шар тос эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй.
– 30 килограмм үнээний сүүнээс 1 килограмм орчим шар тос гардаг. Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг зэрэг олон үйлчилгээтэй.
Шар тосыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна бариа засал, эмтэй хамт хэрэглэх зэрэг олон янзаар ашиглаж болдог
– Шар тосыг бариа засалд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе мөчний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг. Мөн олон жил хадгалан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьсны өвчин, яр шарханд түрхэж болдог. Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэхэд тустай, хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд шар тос маш тустай. Түүнээс гадна шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг. Элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдаана.
– Шар тосны анагаах үйлчилгээ маш олон. Иймээс бид амьдрал ахуйдаа, цай хоолондоо бага хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд маш сайн. Шар тосыг жилийн дөрвөн улиралд хэдийд ч хэрэглэж болно. Гэсэн хэдий ч шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг тул хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өтгөрөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй.
Шар тос хэрэглэх 10 шалтгаан:
Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.
Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
Дарлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
Үрэвслийн эсрэг. Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.
Хэрэв та шар тос хэрэглэдэггүй бол хэрэглээд нэг үзээрэй.
Т.АНУ