Лидс их сургуулийн судлаачид өвчтөний бүртгэлийг ашиглан зүрхний дутагдлыг эрт илрүүлэх хиймэл оюун ухааныг туршжээ. Тодруулбал, Find-HF гэх тус алгоритм нь Их Британийн 565,284 өвчтөн, Тайванийн 106,026 өвчтөний эрт үеийн шинж тэмдгийг бүртгэлээс нь шүүж, зүрхний дутагдалтай болон тус өвчний эрсдэлтэй хүмүүсийг амжилттай тодорхойлсон байна.