АНУ-д дөрвөн хүүхэд тутмын гурав нь КОВИД-19-ийн халдвар авчээ


АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаагаар иргэдийн талаас илүү хувь нь, мөн дөрвөн хүүхэд тутмын гурав нь КОВИД-19-ийн халдвар авч байжээ. Судлаачид нийт 200 мянган хүний цусны дээжийг шинжилж, халдвар авсны дараа үлдэх эсрэг биетүүдийг хайсан байна. Судалгаагаар тус улсад өнгөрсөн хоёрдугаар сард Омикрон хувилбарын улмаас халдварын тархалт огцом нэмэгдсэнийг мөн тогтоожээ.
Арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар Америкчуудын 34 хувь нь халдвар авч байсан бол хоёрдугаар сар гэхэд 58 хувь болж өссөн байна.
Халдвар авч байсан хүний эзлэх хувьд хүүхдүүд дунд илүү өндөр байгаа аж. Тодруулбал хоёрдугаар сард хүүхдийн 45 хувь нь халдвар авч байсан бол хоёрдугаар сард 75 хувь нь өмнө нь халдвар авч байсныг тогтоосон байна.
Эх сурвалж: TheGuardian
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан