Коронавируст цар тахал дэгдсэнээр дэлхийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах хүүхдийн тоо эрчимтэй буурч байгаа тухай НҮБ-аас мэдэгджээ. Энэ жилийн эхний дөрвөн сарын хугацаанд сахуу, татран, томуу ханиадны эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдах хүүхдийн тоо сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй ихээр буурсан байгаа юм.
ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Адханом Гебрейсусын хэлснээр:
Вакцин нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал хэрэгсэл юм.
Үүнээс гадна вакцинд хамрагдаагүй хүүхэд амархан өвчинд өртөж, вирусийн халдвар авч нас барах тохиолдол их байдгийг сануулсан юм.
НҮБ-ын судалгаанд оролцсон 80 гаруй орны дөрөвний гуравт нь дархлаажуулалтын хөтөлбөр тасалдсан тухай ЮНИСЕФ болон ДЭМБ мэдэгджээ. Учир нь эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалалтын хэрэгслийн хомстол, аялал жуулчлал, нислэг зам тээврийн хязгаарлалт, эрүүл мэндийн ажилчдын орон тоо багасан, гэрээсээ гарах боломжгүй байгаагаас эдгээр хөтөлбөр бүгд хаагдсан эсвэл хэвийн ажиллагааны доголдолд орсон гэж үзэж байна.
Энэ оны 5-р сар гэхэд 30-аас доошгүй улаан бурхан халдварын вакцинжуулалтын кампанит ажил цуцлагдсан байна. Шалтгаан нь мөн л дээр дурдсан эрсдэлүүдтэй холбоотой гэж үзжээ. Коронавируст цар тахлын өмнө ч улаан бурхан халдвараар өвчлөх, нас барах тохиолдол нэмэгдэж байсан.
2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд 10 сая орчим иргэн халдварын авсны дийлэнх нь хүүхэд байсан бөгөөд 140 мянга нь амь насаараа хохирчээ.