Гэрийн нөхцөлд цусны даралтаа шалгахад танд сфигмоманометр эсвэл стетоскоп хэмээх даралтат бөмбөлөг, хянах дэлгэц бүхий цусны даралт хэмжих багаж хэрэгтэй. Үүнийг ганцаараа хийхэд амаргүй учир гэр бүлийн гишүүдээс тусламж хүсвэл зүйтэй.
Даралтаа хэмжихээс өмнө тайван байгаа эсэхээ шалгаарай. Ингээд бугуйгаа шулуун болгож, алгаа дээш харуулаад ширээ юмуу ямар нэг тэгш гадаргуутай зүйл дээр байрлуулна. Зориулалтын ханцуйвчаар булчингаа ороогоод бөмбөлгийг шахаж, суллах байдлаар атгана. Анероид дэлгэц дээрх тоо өөрийн тань хэвийн даралтаас 20-30 мм илүү гарах хүртэл шахна. Хэрвээ өөрийн даралтаа мэдэхгүй байвал эмчээс асуугаарай. Цусны даралт үзэхдээ цусны даралт хэмжих багажийн бүслүүр нь зүрхний түвшинд байхаар гараа зөв байрлуулна. Багажны бүслүүрийн доод үзүүр тохойноос 2-3 см–ээр дээш байрлана. Сандлын түшлэгт нуруугаараа бүрэн нална. Хэмжиж байхад ярихгүй, хөлөө ачиж суухгүй, хөлийн хоёр ул хоёул шаланд хүрсэн байна.
Ингээд хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, цусны урсгалыг сонсоод, бөмбөлгөө аажмаар суллан, дэлгэц дээрх тоонд анхаарлаа хандуулна. Таны цусны даралтын хэмжээ болох систолын болон дистолын хэмжээг харуулсан 2 тоо гарч ирнэ. Үүний утгыг дээр өгүүлсэн билээ.