
Бөөс бол хүний үсэнд амьдарч, цусаар хооллодог жижигхэн шавж юм. Хүнд маш их зовиур үүсгэдэг хэрнээ арилгахад хэцүү. Харин бөөстэй хүнтэй ойрхон мах, малгай болон бусад эд зүйлсээ дундаа хэрэглэснээр дамждаг.
Мэдээж бөөс нь загатнаа үүсгэж, толгой дээгүүр ямар нэгэн юм хөдлөөд байгаа мэт мэдрэмж төрүүлдгээс гадна заримдаа хуйханд шарх ч үүсгэдэг. Хэдийгээр толгой загатнаснаар бөөс халдварлажээ гэж мэдэж болох боловч ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.
Тэгвэл амьд бөөс, эсвэл хуурс байх нь халдвар авсан гэсэн цорын ганц шинж тэмдэг мөн.
Бөөс бол тийм аюултай шавж бус. Байнга толгой загатнадаг ч ямар нэгэн өвчин тараадаггүй. Гэсэн ч асуудлыг яаралтай шийдэхгүй бол маш хурдан хугацаанд үрждэг тул хяналтаас гарах эрсдэлтэй.
Бөөс ихэвчлэн хүүхдүүдэд дамждаг. Ялангуяа сургуулийн өмнөх насныхан болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд ихээр халдварладаг. Томчууд ч бас бөөстөхгүй гэсэн үг биш. Хэрвээ хүүхэд бөөстчихвөл гэр бүлийн бусад гишүүдэд ч хурдан халдварлана. Тиймээс гэр бүлээрээ эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Онцолж тэмдэглэхэд охид хамгийн ихээр бөөстдөг бол хөвгүүд, эмэгтэйчүүд эрчүүдийн бодвол илүү их бөөстдөг.
Орчин цагт бөөснөөс салгах олон төрлийн шампунь бий болжээ. Харамсалтай нь эдгээр шампунь их маш үнэтэй, ихэнх нь ашиггүй байдаг. Харин та үнэтэй, ашиггүй бүтээгдэхүүн хэрэглэж, цаг алдахыг хүсэхгүй бол дараах хялбар аргыг хэрэглээд үзээрэй. Үр дүн нь хэдхэн цагийн дотор мэдрэгдэнэ шүү.
Найрлага:
-Ам зайлагч шингэн
-Шүршүүрийн малгай, эсвэл гялгар уут
-6%-ийн эсвэл 9%-ийн цагаан уксус
-Нарийн шүдтэй сам
-Нүүр гарын алчуур
Толгойдоо ам зайлагч шингэн түрхээд, гялгар уут, эсвэл шүршүүрийн малгай өмсөж нэг цаг байлга. Үүнийгээ бүлээн усаар угаана.
Дараа нь чийгтэй үсэндээ цагаан уксус түрхээд шүршүүрийн малгай, эсвэл гялгар уутаа углаад дахин нэг цаг байлгаарай.
Ингээд үсээ шампуниар угааж, нарийн шүдтэй шүүрээр сайтар самнана. Шаардлагатай бол энэ эмчилгээг давтана.
Хэрхэн үйлчилдэг вэ?
Ам зайлагч шингэн нь хурц үнэртэй учир бөөсийг үхүүлдэг. Харин уксус нь үснээс хуурсыг салгадаг байна.