Uncategorized|(2018-11-07 19:35)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг QS байгууллагын төлөөллүүд АШУҮИС-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Их, дээд сургуулийн эрэмбийг тодорхойлдог дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван рейтингийн байгууллагын нэг QS-ийн төлөөллүүд өнөөдөр АШУҮИС-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Монгол улсын засгийн газраас их, дээд сургуулиудыг судалгаанд сурилсан их сургууль болгох бодлого явагдаж байгаа.  Энэ хүрээнд  QS байгууллага болон АШУҮИС, МУИС хамтран “Монголын их, дээд сургуулиудын олон улсжилт, дэлхийн түвшинд очих зам” сэдэвт хэлэлцүүлэг–сургалтыг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан их, дээд сургуулиудыг олон улсын түвшинд эрэмбэлдэг QS байгууллагаас төлөөллүүд хүрэлцэн ирж, Монгол улсын их,  дээд сургуулиудыг  дэлхий нийтийн жишигтэй харьцуулахад хаана явж байгаа вэ, дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд ороход ямар шалгуурыг хангах ёстой болон цаашид анхаарах зөвлөмжийг өгч, 5 жилийн санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болжээ.

 QS-ийн Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок, QS- ителлиженс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг нар хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавих юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 9 = 10