Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ДЭМБ: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд

Нийт хүүхдүүдийн ерээс илүү хувь нь өсөлт хөгжил, эрүүл мэндэд нь хорт нөлөө үзүүлдэг агаарын бохирдол дунд амьдарч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа.

Тус байгууллагын хийсэн “Агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд: Агаарыг цэвэрлэх нь” нэртэй судалгаагаар 2016 онд 600 мянга гаруй хүүхэд агаарын бохирдлын уршгаар амьсгалын замын өвчин тусч амиа алдсан байна. Ийм тохиолдол бага болон дундаж орлоготой орнуудад илүү бүртгэгдсэн бөгөөд агаарын бохирдол гэр болон гадаа ялгаагүй өндөр байжээ.

ДЭМБ-ын үзэж байгаагаар агаарын бохирдол хүүхдэд илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үүний шалтгаан нь хүүхэд том хүнээс олон, ойр ойрхон амьсгалдаг учир бохирдлыг ихээр шингээдэг байна. Өөр нэг шалтгаан нь хүүхэд жижиг биетэй, газарт ойр байдагтай холбоотой юм. Зарим төрлийн хорт бодис нягтаршил ихтэй байдаг тул хүнд байдаг ажээ.

Түүнчлэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолтой орчинд байснаар дутуу төрөх, өсөлт гүйцээгүй хүүхэд төрүүлэх эрсдэлтэй болдог нь харагджээ. Мөн агаарын бохирдол хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна астма, хорт хавдар тусах магадлал нэмэгддэг аж. Үүнд гэр доторх агаарын бохирдол хамаатай бөгөөд халаалт, гэрэл, хиншүү хярвас хүүхдийн биед сөргөөр нөлөөлж байдаг байна. Мөн агаарын бохирдол дунд амьдарч буй хүүхэд ужиг өвчтэй болох эрсдэл нэмэгддэг ажээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 12