Мэдээ, Онцлох|(2018-10-30 15:52)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна

Эрүүл мэндийн даатгал төлдөг 18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Энэ арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар анх удаа хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсний дагуу дөрвөн насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Тухайлбал, 35-45 насны даатгуулагчийн үзлэгийн багцад зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг багтжээ.

40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийлгэнэ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүдийг эрт оношилж эмчлэх боломж бүрдэх юм. 18-аас дээш насныхны урьдчилан сэргийлэх багцад хамрагдахын тулд Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэлээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 7