Uncategorized|(2018-10-21 12:11)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Усанд сэлснээр өндөр болж, өв тэгш биетэй болдог

Усанд сэлснээр хүний биеийн галбир засрахаас гадна хүчилтөрөгчийн тусламжтайгаар зүрхний булчингийн үйл ажиллагаа болон цусны эргэлт сайжирдаг.Өнөө үед мэдрэлийн ядаргаанаас усан спортын тусламжтайгаар ангижирч болох гэнэ. Гол горхины чимээ сонсох нь мэдрэлийн ядаргааг тайлдаг төдийгүй, усан спортоор хичээллэвэл түүнээс сайн үр дүнтэй. Усан спортоор хичээллэснээр биеийн гадаргууг тойрон долгилох усны зөөлөн урсгал, цохилго мэдрэлийн эд эсийг сэргээн, захын судасны нарийсахыг эмчлэхэд тустай. Ус нь маш сайн иллэг хийгч гэгддэг юм байна.

Мөн усан спортоор хичээллэснээр уушгины багтаамж сайжирдаг тул агаарын бохирдлоос сэргийлээд зогсохгүй аливаа өвчлөлөөс сэргийлэх хамгийн чухал арга аж. Өсвөр насны хүүхдүүд усан спортоор хичээллэснээр өндөр болохоос гадна уян хатан, өв тэгш биеийн хөгжилтэй болно. Учир нь усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны үе болон булчингуудад ирэх ачаалал багасаж биеийн тэнцвэр хадгалагддаг байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + = 8