Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


П.Нямдаваа: Хүүхдээ өвчлүүлэхгүй байхын тулд эцэг эхчүүд хэзээ, ямар вакцин хийлгэх ёстойг сайн мэддэг байх ёстой

15398525855bc849293b48b

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуугийн вакцин хийж эхлэх гэж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст хийж эхэлнэ. Харин одоогоор зөвхөн хувийн эмнэлгүүдэд хийж байгаа юм байна.

Мөн хүйтний улирал эхэлж, ханиад томууны өвчлөл ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 20-30-нд орон даяар “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн аян зарласан юм.

Аяны хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах аж.

Дархлаажуулалтын Үндэсний Зөвлөх Хорооны дарга, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан доктор П.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дархлаажуулалтын вакцины талаар зарим эцэг, эхчүүд мэдээлэл багатай байдаг. Тэдний оролцоог сайжруулахад юун дээр илүү анхаарах ёстой юм бол?

–Хүүхдээ өвчлүүлэхгүй байхын тулд эцэг эхчүүд ямар вакциныг хэдэн настайд нь хийлгэх ёстойг мэддэг байх ёстой. Зарим хууль дүрмийг хэрэгжүүлэхдээ албадан журмыг тусгах ёстой. Жишээ нь, АНУ-д хүүхдээ сургуульд бүртгүүлэхийн тулд улаан бурхны вакциныг хүүхэд нь хийлгэсэн байх ёстой. Хэрэв вакцин хийлгээгүй тохиолдолд таны хүүхдийг сургуульд хүлээн авахгүй. Манайд бол вакцинжуулалтыг хүнээс нь салгаж ойлгодог учраас  хүн амын дундах буруу ойлголтыг арилгахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал байна.

-Зарим хүмүүс вакцин муу, хэрэггүй гээд байдаг. Энэ нь ямар учиртай юм бол?

-Энэ бол ор худал мэдээлэл. АНУ Баруун Европт иймэрхүү худлаа, сөрөг мэдээлэл өгсөн бол хүн амын аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Сөрөг мэдээлэл цацсан хүнд Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин манай улсад вакцинжуулалтыг эмнэлгийн ажил гэсэн ойлголттой байдаг учраас шийтгэх, арга хэмжээг ер нь авдаггүй.

-Манай Улс хүн ам нь вакцинд хамрагдсан бүртгэл мэдээллээрээ дэлхийд дээгүүрт  жагсдаг. Гэтэл  2016 онд улаан бурхан өвчнөөр маш олон хүүхэд эндсэн. Энэ юутай холбоотой вэ?

-Вакцинжуулалтын бүртгэл мэдээлэл өндөр гарлаа гэхэд чанар, тээвэрлэлт зэрэг олон шалтгаанаас болж дархлаа сул тогтдог. Манай улс В хепатит, улаан бурхан өвчнийг хяналтандаа авч, хүүхдийн эндэгдэл өвчлөлийг бууруулсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас манай орныг хамгийн ядуу буурай орны тооноос гаргасан.

Т.Гэрэл



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 4 =