Мэдээ, Онцлох|(2018-10-17 14:49)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Улсын эмнэлгүүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээ бүртгэдэггүй зөрчил илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Эмнэлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтад Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хамруулахад гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй 27 үйлдэл илэрснийг шалгаж байгаа юм байна. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлийг тухай бүр хөтөлдөггүй, эд хариуцагч болон эрх бүхий албан тушаалтнаас тавих хяналт сул зэрэг зөрчил бүртгэгдсэн байна.

Мөн эмнэлгийн удирдлагаас энэ төрлийн эм, бодисыг хадгалах стандарт шаардлага хангасан агуулах, байраар хангаж өгөөгүй, эм зүйн албаны алба хаагчдын ажил үүргийн хуваарь, дотоод зохион байгуулалт зөв, оновчтой хийгдээгүй, алба хаагчид өөрт холбоотой, зайлшгүй мэдэх дүрэм, журам, стандартын талаарх мэдлэг хангалтгүйзэрэг нийтлэг зөрчил илэрчээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 7 =