Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хамгийн хүчтэй, хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай

Хамгийн хүчтэй, хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай

Хүүхдийн шүд солигдох явц дунджаар 6 наснаас эхэлдэг ба ямар нэг сүүн шүд уналгүйгээр сүүн араа шүднүүдийн хамгийн ард байнгын ясан шүд болох 6-р шүд ургадаг. Энэ шүд нь ирээдүйд ургах шүднүүдийн байрлал болоод нүүрний тэгш хэмийг тодорхойлох чухал үүрэг гүйцэтгэдэг хүний хамгийн том, хамгийн хүчтэй шүд юм. 6-р шүд баруун зүүн дээд доод гээд 4 ширхэг ургадаг. Сүүн шүд уналгүйгээр хамгийн түрүүнд ургадаг учраас эцэг эхчүүд анхаарал арчилгаа төдийлэн тавьдаггүй, мөн дөнгөж ургаж буй шүд эрдсээ гүйцэд нөхөж аваагүй байдгаас шалтгаалан амархан цоорч хүндэрдэг байна. Насанд хүрсэн хүмүүсийн дунд авахуулсан шүдний ихэнх хувийг энэ 6-р шүд эзэлдэг нь хүүхэд насанд нь муу арчилж цооруулснаас үүдэлтэй.

Хамгийн хүчтэй, хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай

Тэгвэл 6-р шүдийг хэрхэн арчилж хамгаалах вэ?

-Хүүхдээ шүдний эмчид 3 сар тутамд очиж шалгуулж байх. Ингэснээр 6-р шүд ургаж байгааг эрт мэднэ.
-Хэрэв ургаж байвал тусгайлсан угаалт заалгаж зөв гүйцэд угааж хэвших.
-Цоорол ихэвчлэн ховилоос эхлэн цааш нэвтэрч тархдаг учир 6-р шүдний цөгц буйлнаас бүрэн цухуйсан үед нь ховил битүүлэгч (fissurit) түрхүүлж хамгаалуулах хэрэгтэй.
-Эцэст нь мэдээж шүдний эмчийн тогтмол хяналтанд явж шүдээ эрүүл байлгах нь өөртөө болон хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа том хөрөнгө оруулалт байх болно.

Хамгийн хүчтэй, хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + 4 =