Мэдээ, Онцлох|(2018-10-17 09:18)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Монголчууд бусад орны иргэдээс үнэтэй эм хэрэглэдэг

712-1539732845em-640x425

Хүн амын эмийн хүртээмжийг сайжруулах тухай олон улсын хурал боллоо. Тус хуралд оролцсон АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяагийн мэдээлснээр, манай иргэд Азийн бүсийн бусад орноос 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг байна. Цөөн эм худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь болж байна гэж тэрбээр үзжээ.

Иймд улсын эмнэлгүүдэд хэрэглэх эм, тариаг нэгдсэн журмаар худалдаж авах асуудлыг хөндсөн нь олон улсын байгууллагад өргөн хэрэглэдэг арга юм. Энэ онд улсын эмнэлгүүдийн хэрэглээг нэгтгэж худалдан авалт хийснээр 300 сая төгрөг хэмнэжээ. Уг хэмнэлт эмийн үнэ хямд байх боломжтой гэдгийг харуулж байгаа төдийгүй тухайн эмнэлэг хэмнэсэн мөнгөөрөө өөр төрлийн хэрэгцээтэй зүйлээ худалдан авах боломжийг бүрдүүлж болохоор байна.

Б.Номуун



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + = 13