Мэдээ, Онцлох|(2018-10-15 14:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Төсөл арга хэмжээний хүрээнд 10 түргэний машинаар хангагдана

0405d1673335cdc46bf8ea0c67ae42dc94d5901c

Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдох аж.

  1. Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин  нийлүүлэгдэнэ.

Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжыг нэмэгдүүлж байгаа юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + = 11