Онцлох, Ярилцлага|(2018-09-25 15:02)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


В.Баярмаа: Тамхийг удаан хугацаагаар хэрэглэх нь сэтгэцийн эмгэгтэй болгодог

42488889_1874333999268545_6099661306229424128_n

Тамхины тухай хуулийн хэрэгжилт, үүнд хийж буй судалгааны талаар СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаатай ярилцлаа.

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа явуулах гэж байгаа гэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид Монгол улс дахь тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх туршилт, судалгааг ДЭМБ-ын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр хийх гэж байгаа. Энэ удаагийн судлаач бэлтгэх сургалтаар Улаанбаатар хотын найман дүүргийн нэг багт таван хүн ажиллахаар нийтдээ 40 хүнийг судлаачаар бэлтгэх ийм сургалт хийж байна. ДЭМБ-т тамхины хяналтын тухай хууль, ер нь монгол улсад хууль нь сайн байдаг ч хэрэгжилт нь тааруу байдаг гэсэн үнэлгээ гарсны дагуу уг хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа хийгдэхээр болсон юм. Энэхүү судалгаа манай улсаас гадна зургаан улс оронд хийгдэнэ. Нийтдээ номхон далайн баруун эргийн долоон оронд яг ийм ижил судалгаа хийгээд хооронд нь харьцуулах юм. Ингэснээр аль улсад тамхины хяналтын тухай хууль сайн хэрэгжиж байгаа болон хэрэгжихгүй байгаа нь харагдана. Өөрөөр хэлбэл, тамхигүй гадаад, дотоод орчин, тамхины зар сурталчилгаа Монгол улсад ямар байгаа вэ гэдгийг судлах зорилготой байна.

Судалгааны гол аргачлал нь юу вэ?

-Судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Улаанбаатар хотын найман дүүрэг, найман аймгийн аж ахуй нэгжүүдэд хийнэ. Үүнд эмнэлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, нийтийн тээвэр, дэлгүүр, тамхи худалдаалах цэгүүд гээд маш олон байгууллага хамрагдана. Ингэхдээ бид хүнээс судалгаа авахгүй ороод зүгээр ажиглана. Судалгаанд байвал зохих бүх зүйлүүдийг ажиглаад /онлайн ажиллан/ мэдээллийг илгээнэ гэж зохион байгуулагдсан байгаа.

Судалгааг хэдий хугацаанд хийхээр төлөвлөсөн бэ?

-Урьдчилсан тооцооллоор хоёр эвсэл гурван сарын хугацаанд хийнэ. ДЭМБ-аас мөн гурван сарын хугацаанд хийж дуусгах зөвлөмж өгч байгаа.

Бусад зургаан орны хувьд яривал. Тамхины тухай хууль нь хэрэгжээд хэр удаж байгаа байгаа вэ?

-Ер нь ижил төстэй, тамхины хууль нь 2003, 2004 онуудаас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд баталсан хугацаа нь ойролцоо улс орнууд байгаа юм. Одоогоор Тайланд, Чили зэрэг орнуудад тус судалгаа хийгдсэн байна. Манай улсад судалгааг явуулсны дараа Уганда улсад очино.

Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн явц ямар байгаа вэ?

-Өмнө нь хэрэгжилтийг хийсэн судалгаа хийгдээгүй гэж үзэж байна. Ер нь бол хүмүүсийн тамхины тухай илтгэлүүд, ДЭМБ тамхины асуудлаар хоёр жил тутам тамхины хурал зохион байгуулагддаг. Үүнд чиглэл чиглэлийн янз бүрийн байгууллагын хүмүүс ирж Монгол улс дахь тамхины асуудлын илтгэлүүдийг тавьдаг юм. Монгол Улсад тамхины хэрэглээ өндөр бөгөөд ялангуяа хүүхдүүдийн дунд хэрэглээ их. Тамхины хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухай нэлээд яригдсан. Түүний үндсэн дээр тамхины хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгааг хийж байна.

Тамхины тухай хууль батлагдсанаас хойш ямар эерэг өөрчлөлт байв?

-Эерэг сөрөг олон л зүйл байгаа. Тамхины тухай хууль 2004 оноос гарч шинэчлэгдэхэд иргэдийн дунд харьцангуй хуулийн талаарх ойлголт сайн байсан. Зүгээр иргэнээс очоод та энд тамхи татаж болох уу, тамхи татах өрөөнд татах ёстой шүү дээ, та яагаад нийтийн тээвэр дотор тамхи татаад байгаа юм бэ, сургууль цэцэрлэгийн хооронд та тамхи худалдаалах ёсгүй шүү дээ гэдэг юмуу энэ талаар мэдээлэлтэй байна. Тамхины хяналтын тухай хуулийн мэдлэг байгаа ч хэрэгжүүлэлт бага байна.

Тамхи нь зүрх судасны өвчлөлийг бий болгодог гэдэг. Энэ талаар ярьж өгөөч?

-Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Үндэсний статистикийн газар зэргээс гаргаж байгаа судалгааны дүнгүүдээс харахад хавдарт бус өвчний нас баралтад хүргэж байгаа тэргүүлэх таван эмгэгийг тогтоодог тэгэхээр тэр таван эмгэгийн нэгдүгээрт зүрх судасны эмгэг явж байна. Тэгэхээр зүрх судасны эмгэг үүсэхэд нөлөөлж байгаа эрсдэлд хүчний эмгэг юу байна гэхээр архи, тамхи, давс хөдөлгөөн гээд үнэлэхээр тамхины хэрэглээ зүрх судасны эмгэг үүсгэх хүчин зүйл болж байна гэдэг нь стебсийн гурван удаагийн давтамж судалгаагаар гарсан.

-Хүмүүс тамхинаас гарна гэж электрон тамхи татдаг энэ талаар та юу гэж боддог вэ?

-Электрон тамхи утаа гаргахгүйн дээр тамхи татах дурыг сайн дардаг. Тамхи татах гэдгийг чинь яг үндсэн процесс нь юу гэхээр ерөөсөө л амьсгалын замын тамхиа татахдаа гүнзгий амьсгаа аваад буцаад гүнзгий амьсгал гаргадаг хөдөлгөөн хийж байгаа. Энэ амьсгалын хөдөлгөөнөөрөө тэр хүн асар их тайвшрал авдаг. Тэгэхээр заавал тамхи татаж тайвшрахын оронд тамхи татахгүйгээр амьсгалын дасгалыг гүнзгий амьсгал аваад гаргах байдлаар тайвшрах боломжтой. Хүмүүс тамхи татахгүй бол тайвширч чадахгүй байна, тамхи татахаар сайхан болдог, хоол идсэнийхээ дараа тамхи татмаар санагддаг гэдэг юм уу ингээд өөрийгөө тамхины хэрэглээтэй зан үйлд хэвшүүлээд байдаг. Түүнээсээ салах их дургүй. Ер нь салах боломжтой юу гэвэл боломжтой. Тамхи татдаг хүмүүс өөрсдөө тамхи татах хэрэггүй гэдгийг ухамсарлаж, энэ тамхинаас гарна гэсэн итгэлийг өөртөө төрүүлж тамхинаас гарах оролдлогоо шууд бусдын өмнө зарлаж гаргах боломж нь нээлттэй байдаг. Тэр арга зүйн ч зөндөө заагддаг.

Хүн болгон л татдаг, хүний амьдралын хэвшил мэт буруу ойлгосон байна. Гэтэл тамхийг удаан хугацаагаар хэрэглэх юм бол тамхинд донтох эрсдэл гэж өвчний аравдугаар ангиллаар олон улсын түвшинд F17 буюу тамхинд донтох сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогддог. Тэрийгээ хүмүүс тамхи олон жил татсан та сэтгэцийн эмгэгтэй байна гэвэл уурлана. Ер нь хүлээж авахдаа хэцүү. Тэгэхлээр хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн ойлголтоо өөрчлөх ёстой. Архи, тамхи, стресс энэ олон эмгэгүүд эдгэрдэг, илааршдаг, эмчлэгдэх боломжтой өвчний дотор ордог.

Харин бусад дотоод шалтгаантай хүмүүсийн ярьдгаар оюуны хомсдол, архаг сэтгэцийн эмгэг бөгөөд үе үе ахидаг, даамжирдаг эмчилгээний тавилан муутай ийм байдаг. Хүмүүс тавилан муутай хэлбэрийг илүү сэтгэцийн эмгэг гэж ойлгоод тамхи архи хэрэглээд стерисст ороод байгаа цахим тоглоом хэрэглээд, гунж гутраад, түгшээд байгаагаа сэтгэцийн эмгэг сэтгэцийн асуудалтай байна гэдгээ төдийлөн сайн ойлгохгүй явж байна. Гэхдээ л 1990-ээд онтой харьцуулахад харьцангуй сэтгэл зүйн талаарх ойлголт нь сайжирсан л даа. Сэтгэцийн эмгэг гэдэг маш өргөн ойлголт байдаг талаар ойлгосон.

Р.Хишигжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



3 + = 4