Мэдээ, Онцлох|(2018-09-21 13:10)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


АШУҮИС-ийн харъяа шинэ эмнэлэг ирэх онд ашиглалтад орно

42137724_2162008990791953_7067857585990270976_n

АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Япон улсын Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцими болон бусад төлөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлаар Монгол, Япон хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Их Сургуулийн Сургалтын Нэгдсэн Эмнэлэг”-ийн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, эмнэлгийн барилгыг 2019 оны эхний улиралд багтаан хүлээлгэн өгнө гэдгийг Жайка-гийн зүгээс мэдээллээ. Тус эмнэлэг нь 300 гаруй эмч, мэргэжилтнүүдтэй, мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж, нарийн мэргэжлийн гээд бүхий л чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм байна.

Мөн жилдээ амбулаторийн үзлэгийг 18 мянган хүнд, 4300 хүнд хэвтэн эмчлэх, 2060 хүн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах 9000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадал бүхий томоохон эмнэлэг аж.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 199 нэр төрлийн 614 ширхэг тоног төхөөрөмж, 44 нэр төрлийн 210 ширхэг эмнэлгийг багаж, хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт шалгалтын 11 төрлийн төхөөрөмж төлөвлөгдсөнөөс 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь төслийн  санхүүжилтээр нийлүүлэгдээд байгаа аж. Дээрх тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтайгаас гадна бүрэн тоноглогдсон 4 хагалгааны өрөө, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн тоног төхөөрөмж, хоол боловсруулах дээд, доод замын дуран аппарат суурилагдах юм байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 2 = 3