Мэдээ, Онцлох|(2018-08-21 12:33)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Япон-Монголын анагаах ухааны 3 дугаар форум болж байна

20180820-1

Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Японы ард түмний буцалтгүй тусламж, чин сэтгэлийн бэлэг болсон АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын Эмнэлэг ашиглалтад орж, Монголын ард түмэн олон улсын стандартын эмчилгээ үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж байгаа энэ цаг хугацааг угтан энэ удаагийн форум зохион байгуулагдаж байгаагаараа түрүү жилүүдийнхээс онцлог юм.

Энэ удаагийн форумд Айчи-Гакүйн их сургууль, Доккио анагаах ухааны их сургууль, Нагояагийн их сургууль, Тоохокугийн их сургууль, Хоккайдогийн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Айчи мужийн Хавдар судлалын төв зэрэг Япон улсын нэр хүнд бүхий их сургууль, эмнэлгүүд болон Чүгү электрик зэрэг бизнесийн байгууллагуудын удирдлага, профессорын төлөөллүүдээс бүрдсэн 30 гаруй хүний баг оролцож цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.

Өнөөдөр Монгол-Японы Анагаах Ухааны Гуравдугаар Форумын үеэр Монгол-Японы Сургалтын Эмнэлгийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх, цаашдын тогтвортой ажиллагааг хангах, манай багш мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулан мэргэшүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож байна.

Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид багш нараа Япон улсад богино хугацааны дадлагажих сургалтанд хамруулах, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, сургалт хамтран зохион байгуулах, магистр, докторантурын сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулаад байгаа билээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсын эрүүл мэндийн салбарын 60 эмч мэргэжилтэн, түүний дотор АШУҮИС-ийн 38 багш Япон улсад дадлагажих сургалтанд хамрагдаж, мэргэжил ур чадвараа дээшлүүлээд байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + 1 =