Мэдээ|(2018-07-25 10:51)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


​40-65 насны иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үйлчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн газраас өнгөрсөн онд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг 11-р тогтоолоор баталсан билээ. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллагуудаас өөрт ойрхон салбарт очиж, 50 мянган төгрөг бүхий гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг нь сонгон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Уг тусламж, үйлчилгээг нийслэлд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг юм. Сануулахад, үйлчилгээ авахыг хүссэн иргэд эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалдаа цаг тухай бүрт нь хамрагдсан байх ёстой аж.

Нэгдүгээр багц: дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх

Хоёрдугаар багц: 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх

Гуравдугаар багц: хавдрын эрт илрүүлэг хийх зэрэг үйлчилгээ орж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 3 =