Мэдээ, Онцлох|(2018-07-25 10:54)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эмнэлэгт уран зураг байрлуулбал эдгэрэлт хурдасдаг

Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар АНУ-ын Хоспитал Арт сантай хамтарсан “Өнгөт өдөр” урлагаар анагаах сургалт өдөрлөг зохион байгуулагдаж байна. Уг сургалтыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төвд явуулж байгаа юм.

АНУ-ын Хоспитал Арт сангийн уран бүтээлчдийн тусламжтайгаар хамтран бүтээх сонирхолтой сургалтыг тухайн эмнэлэгийн албан хаагчид болон эмчлүүлэгсдэд хүргэж байгаа аж. Тус “Өнгөт өдөр” төслийн талаар МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Монголын Урлагийн Зөвлөл 2002 онд байгуулагдсан. Үйл ажиллагааныхаа хүрээнд урлагийн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, соёлын өвийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөр гэсэн дөрвөн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Урлагийн боловсролын хүрээнд “Өнгөт өдөр” төслийн үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Анх 2014 онд энэхүү урлагаар анагаах сургалтыг Хоспитал Арт сантай хамтран Гуравдугаар төв эмнэлэг дээр явуулсан. Үүнд 40 гаруй өвчтөнг хамруулсан бөгөөд тэдний зурсан таван ширхэг уран зураг одоог хүртэл хадгалагдаж байгаа. “Арт терапи” гэдэг бол гадны улс оронд ихээхэн дэлгэрсэн эмчилгээний чанарыг дээшлүүлдэг арга юм. Зөвхөн эм уулгахаас илүү тэр хүмүүсийн сэтгэл зүйг тогтвортой байлгах, тэвчээрт нь дэм болох үүднээс зураг зуруулж, будуулж байна. Мөн эмнэлэгийн орчинд уран зураг байрлуулснаар өвчний эдгэрэх явцыг хурдасгадаг гэдэг судалгаа хүртэл байдаг” хэмээв.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 3